Уул уурхайн хөгжилд миний оруулах хувь нэмэр


          
            Таны энэ өдрийн амгаланг айлтгая . Юуны өмнө өөрийнхөө талаар танилцуулах нь зүйтэй болов уу . Намайг Т.Баярхүү гэдэг . Би ШУТИС-ГУУС-УУАТ ( Уул уурхайн ашиглалтын технологи ) ангид 4-р дамжаанд суралцдаг . Одоо суралцаж байгаа мэргэжил маань Уул уурхайг зөв зүйтэй ашиглахтай холбоотой бөгөөд УУА ямар ч мэргэжил рүү хөрвөх чадвартай мэргэжил юм . Ерөнхийдөө тэднийг багцалсан багц гэж хэлж болох юм . Миний хамгийн том зорилго маань Уул уурхайн одоогийн нөхцөл байдлыг эдийн засаг, хүрээлэн буй орчин, нийгэмд хамгийн ээлтэй байлгахын төлөө ажиллаж Монгол улсаа уул уурхайн салбараар дамжуулан хөгжил дэвшилд нь хөтлөх явдал юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд зорилгынхоо дагуу гүйцэлдүүлсэн зүйлс хоосон гэхээсээ илүү чамлахааргүй. Уул уурхайн тогтвортой хөгжлийн нэгээхэн хэсэг нь ашигт малтмалыг олборлох шинэ технологийг нэвтрүүлэх нь мөнөөс мөн. Одоо бидний ашиглаж буй Порпирийн ордыг олборлоход цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө оруулалт их шаарддаг. Харин зэсийн Цул сулъфидын ордыг түлхүү ашигласнаар хөрөнгө оруулалт бага, үр ашиг өндөртэйгээр Эрдэнэтийн зэсийн хүдрээс 3-4 дахин агуулга өндөртэй  зэсийн хүдрийг олборлох бололцоо нээгдэх юм. Тэгэхээр манай үндэсний компаниуд цул сульфидийн ордыг түшиглэн эдийн засгийн хувьд бие даасан чадамжтай болох боломж бүрэн бий болно. 
Share on Google Plus

About Bayarkhuu

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

6 comments :