Хүдэр
бүрэлдүүлэгч эрдсүүдээс нь хамаар ч хүдрийг хэд хэдэн төрөлд ангилж үздэг. Хүдэр /ore/
гэдэг нь техник эдийн засгийн тодрхой түвшинд ашигт нэгдлүүд буюу химийн
элементийг үр ашигтайгаар ялган авах боломжийг хангаж чадахуйц эрдсүүдийн
нэгдлийг хэлдэг.
Хүдэр гэдэг ойлголтыг ихэвчилэн
металл ашигт малтмал дээр хэрэглэдэг боловч зарим нэг металл бус ашигт малтмал
дээр ч түүнийг хэрэглэж заншсан байдаг. Тухайлбал хайлуур жоншны хүдэр,
фосфорын хүдэр, хүхрийн хүдэр гэх мэт.
Ислийн хүдэр: Усан исэл болон ислүүдээс бүрддэг ба эдгээр нь Төмөр,
Мангаан, Цагаан тугалга, Хром, Хөнгөн цагааны ордууд хамрагдана.
Хүхэрт нэгдлүүдийн хүдэр: Сульфид, Арсенид, Антемонит болон
висмут, теллүр, селен зэрэг элементүүдийн нэгдлүүдээс бүрддэг бөгөөд түүнд
зэс, цайр, хар тугалга, никель сурьма зэрэг өнгөт металлын хүдэр хамрагддаг.
Карбонатын хүдэр: Төмөр, Мангаан, Цайр, Хар тугалга,
зэс зэрэг элементүүдийн карбонат нэгдлүүд хамрагдах ба эдгээр нь ордын
исэлдлийн бүст зонхилж үүсдэг.
Сульфатын хүдэр: Бари, Стронцийн ордуудын хүдэр
хамрагдана.
Фосфатын хүдэр: Фосфорын ордыг бүрдүүлж байгаа
фосфорт нэгдлүүдээс тогтдог.
Галлойд хүдэр: Хайлуур жонш, давсны ордуудад
онцлог байдаг.
Дан металлын хүдэр: Байгальд цэврээр тохиолддог алт, зэс, цагаан алт, хамрагдана.
Дан металлын хүдэр: Байгальд цэврээр тохиолддог алт, зэс, цагаан алт, хамрагдана.
0 comments :
Post a Comment