Англи хэлийг сураад байдаг сураад л байдаг сонсох чадвар тань нэг л сайжрахгүй байгаа юм шиг санагдаад байна уу? Дүрмийн хувьд танил болчихсон, унших дасгал бол асуудалгүй, яаж ийгээд л тар түр өөрийгөө ойлгуулчихаад байдаг харин сонсож ойлгох гэхээр л асуудал тулгараад байна уу? Ийм асуудалтай байгаа хүн та ганцаараа биш шүү. Сонсоод ойлгох чадвар нь Англи хэл сурах явцад тулгарах хамгийн хүндрэлтэй хэсэг байдаг.
Яагад тэр билээ?
- Хүмүүс ярианы хэлэнд бичгийн хэлнээс өөр үг хэллэг, хэлц үгийг ашигладаг байна. Жишээ нь: “um”, “hmm”, “ah” гэх мэт. Мөн хавсарсан нийлмэл өгүүлбэрийн холбоос болох that- ийг ярианы хэлэнд ихэхидээ хаяад ярьчихдаг. Харин ном болон сургуульдаа Англи хэлийг үзэхдээ яг дүрмийн, албан ёсны бичигэнд хэрэглэгдэх байдлаар үзэж судалцдаг шүү дээ.
- Зарим тохиолдолд үгсийг дангаар нь дуудах цугт нь дуудах нь өөр өөр авиаг үүсгэдэг. Ангид суралцаж байх үед бид тухайн сэдвийн дагуу ярилцаж, сонсдог тул үг бүрийг алдалгүй анраахалтай сонсож чаддаг. Харин хэн нэгэнтэй ярих үедээ бид тухайн хүнийг юуны тухай ярихыг урьдчилан таамаглах аргагүй байдаг. Жишээ нь: W'joominehand'nmethabagovethare? ("Would you mind handing me that bag over there?") гэж сонсогдоно.
- Хүмүүс ярилцах үедээ үргэлж өөр өөр сэдэвийг хольж солин ярилцаж байдаг. Зарим сэдвүүдийг нь хүмүүст дотно танил биш байдаг. Текст, ном, ангид суралцахад тэр байтугай бусад төрлийн цахим хуудсаас ч хайж олж чадахааргүй мэдээлэл байна. Харин энэ төрлийн харилцан яриа, лекцээс үг бүрийг төгс ойлгох албагүй.
Ингээд өөрийн зүгээс өгдөг хамгийн чухал зөвөлгөөг танд хүргэхэд:
Сонсох чадвараа дээшлүүлэхийн тулд та сонсоод л бай, сонсоод л бай. Үүнээс өөр үр дүнтэй арга байхгүй. Англиар ярьж байгаа хүмүүсийг сонсоход цагаа зарцуул. Мэдээж өөрийн сонирхдог сэдвийг дагуу сонсохгүй бол өөрийгөө хүчилж дийлэхгүй шүү дээ.Бусад зөвөлгөөнүүд:
- Зүгээр л телевиз үзэх, хөгжим сонсох зэрэг идэвхигүй үйлдлээс илүү амьд харилцаа буюу өөрөө оролцох байдлаар хэн нэгэнтэй харилцах, ярилцах хэрэгтэй. Учир нь идэвхигүй үйл хийж байх үедээ та зүгээр л сонсоод, үзээд өнгөрдөг бол харилцан ярианы үед та анхаарлаа илүү их хандуулан зайлшгүй ойлгохын тулд хичээл зүтгэл гаргах болно. Нэг үгээр бол өөрийгөө хуурах боломж танд олдохгүй.
- Дараагийн нэг анхаарах зүйл бол өөр өөр төрлийн лекц, илтгэл сонсох хэрэгтэй. Зарим хүмүүс өдөр бүрийн мэдээ сонсдог хэрнээ огт ахихгүй юм гэж ярьдаг. Учир нь мэдээ уншиж байгаа хүний арга барил, аялагад дасахаас гадна мэдээнд гарч буй албан яриа нь өдөр тутмын харилцан ярианд тэр бүр ашиглагдахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс дан ганц мэдээ сонсох нь хангалттай гэж бодож болохгүй.
- Бүх төрлийн бичлэг, кино, шоу нэвтрүүлэг юу байлаа ч гэсэн ярианы, бичгийн хэлний ялгааг гаргах зорилгоор subtitle –тай үзэх нь зүйтэй. Гэхдээ өөрийн хэл рүү орчуулсан хадмал орчуулга мэдээж биш. Тэд танд тухайн бичлэгийг ойлгоход туслах боловч таны тархины түгжээг тайлахгүй юм.
Харин доор хүргэх 10 алхамд анхаарлаа хандуулаарай. Хамгийн чухлаас нь жагсаан бичсэн байгаа:
- Аль болох Англи хэлний орчинг өөртөө үүсгэн ажиллаж, амьдрах.
- Өөрийн дуртай спорт хобби зэргийг Англи хэлтэй хүмүүстэй хамтран тоглох.
- Долоо хоногийн хэдэн удаад ганцаарчидсан ярианы сургалтад хамрагд.
- Skype зэрэг боломжуудыг ашиглан Англи хэлтэй хүнтэй хэл солилцон заах.
- Англи хэл дээрх subtitle –тай кино үзэх.
- Subtitle – гүй кино үзэх.
- Өөрийн хэл дээрх хадмал орчуулгатай кино үзэх.
- Өөрийн сонирхдог нэвтрүүлгийг радиогоор сонсох.
- Радио шоу сонсох.
- Англи хэлний аудио хичээл сонсох.
0 comments :
Post a Comment